About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Sunday, April 1, 2012

Гэрийн тэжээвэр одой усны үхэр (6 фото)

Өмнөд Африкийн дархан цаазтай газар ердөө 6 өдрийн өмнө төрсөн одой усны үхрийн тугалыг Гарри хэмээн нэрэлжээ. Түүний эх Хильда зулзагаа амжилттай төрүүлсэн боловч төрөлтийн дараа түүнд ямарч анхаарал хандуулахгүй, нэг үгээр хэлбэл эхийн шинж чанар нь илрэхгүй байгаа аж. Тиймээс түүнийг гэрийн тэжээвэр болгож өсгөж байгаа юм. Одой усны үхэр байгаль дээр улам ховор тохиолдох болоод байгаа юм. Олон улсын байгаль хамгаалалын 1993 оны холбооны үнэлгээгээр жижиг усны үхрийн тоо 3000-с хэтрэхгүй гэж үзжээ. Одоо бол үүнээсч цөөрсөн нь тодорхой.

Африкийн улсуудад байнга байдаг иргэний дайн нь түүнийг хамгаалах болон судлах ажиллагааг боломжгүй болгожээ. Бие гүйцсэн жижиг усны үхэр нь өндрөөрөө 75-83см 150-177см урттай харин жин нь 180-275кг байдаг нь ердийн усан үхрүүдийн (4500кг хүрдэг) бодвол хэд дахин бага хэмжээ юм. Арисны өнгө болон бүдүүнээр ердийн усан үхэр шиг хүрэн эсвэл ногоон хар, гэдсэн хэсгээрээ арай цайвар байдаг аж. Гарри нь 3 цаг тутамд сүүний холимог тусгай өрөөнд уудаг бөгөөд хүүхдийн жижиг  ваннанд усанд оруулдаг ба өдөр шөнөгүй анхааралтай харж хандаж байдаг байна.

No comments:

Post a Comment

Та өөрийн Facebook Account-раа нэвтрэн сэтгэгдэл үлдээх боломжтой. Мөн Post to Facebook-сонголтыг идэвхжүүлэхийг зөвлөе!