About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Saturday, February 11, 2012

Гахайн махыг үхрийн махтай хольж хоол хийж сурах уу? [10 фото]

 
Та өөрөө хоол хийх дуртай юу? Дуртай ч, дургүй ч хүн байгаа. Гэхдээ хоол хийж байж л амьд амьдрах тул бүх хүмүүс хоол хийж сурах ёстой. За хоол хийж чаддаг байя гэж бодъё. Будаатай хуурга, шөл ... болчихсон уу? За тэгвэл Монгол улсад хэн ч мэдэхээргүй хоол хийх арга зааж өгье. Та ийм хоол хийгээд сурчихвал гэрт чинь ирсэн хүн болгон бөөлжих болов уу? Аль эсвэл гэрээс тань салахгүй болов уу? Ямартай ч хятад маягийн уг хоолыг хийх аргаар хамтдаа суралцацгаая.

Идэх хүсэл хэзээ ч төрхөөргүй хоолнууд [19 фото]

 
Өлссөн үед ямар ч хамаагүй хоолыг ум хумгүй идэж орхидог. Гэхдээ хэт их өлслөө, өлслөө гэхэд иймэрхүү хоолуудыг идэх хүн цөөхөн л байх. Гэхдээ үхлийн аюулд орох үед идэж л таараа. Та ийм хоол идэхгүй ч гэсэн хүний нүдэнд хөгжилтэй, хоол биш юм шиг санагддаг хоолнуудыг мэдээний дэлгэрэнгүйгээс хүлээн авч үзээрэй.

Гарын доорх зүйлсээр байшин барих арга [22 фото]

Гарын доорх зүйлсээр байшин барина гэдэгт та итгэж байна уу? Итгэхгүй байж болно л доо. Итгэсэн ч энэ үнэхээр хэцүү ажил. Гэхдээ та юм хийж туршиж үзэх дуртай бол энэ мэдээг сонирхоорой. Заавал ч үгүй тийм хүн гэлтгүй бүгд уг мэдээг сонирхож мэдлэгийн хүрээгээ тэлж цааш нь найзууддаа ярих сонирхолтой зүйлтэй болоорой.

Tuesday, February 7, 2012

Согоог бүхлээр нь залгисан аварга могой (3 фото)

 
Амьтан судлаачид эрэл хайгуулд явж байгаад нэгэн хачирхалтай зүйлийг олсон байна. Энэ нь юу вэ? гэхлээр 5метр урттай аварга могойг олжээ. Гэхдээ энэ нь миний хэлээд байгаа хачирхалтай зүйл биш юм. Уг аварга могойн гэдэс нь хэвийн хэмжээнээсээ хэд дахин том болсон нь тэдний сонирхолыг татсан ба уг могойд задлан хийхэд амьд Согоо гэгч амьтанг бүхлээр нь залгисан байжээ...

Гар аргаар хамгийн том Kit kat -ийг хийх арга [10 фото]

 
Эрхэм уншигчиддаа өглөөний мэндийг хүргэе. Өдөр бүр инээмсэглэж яваарай гээд нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Кит кат гэх нэртэй жижигхэн шоколаданд дурлагсад олон байдаг ч мөнгөний асуудлаас болж тийм ч их авч идэж чаддаггүй байх л даа. Тэгвэл гайгүй зардал гаргаад, хямдхан шоколад аваад асар том кит кат хийх аргыг та бүхэндээ хүргэж байна. Энэ мэдээллийг үзсэний дараа заавал кит кат хийхгүй ч гэсэн хүнд ярих нэг ч болтугай юмтай болж, мөн дараа зав гарвал ер нь хийгээд үзсэн ч яахав дээ.. Тийм ээ?

"Гэр" -ээр тохижсон Норвеги -дэх зочид буудал [20 фото]

 
Норвеги -д дугуйчидад зориулсан бяцхан зочид буудал байдаг ба хамгийн сонирхолтой нь уг зочид буудал байшин биш монгол гэрээс санаа авсан бяцхан гэрээр тоногложээ. Уг бяцхан гэр дотор 2 - 3 ор багтах ба дугуйчидад маш амар, хямдхан байдаг нь таалагддаг гэнэ. Дугуйчид шөнө унтахдаа тэнгэрлүү харж болдог тухай магтан ярьжээ. Ингэж Монгол гэр дэлхийд тарж байгаа нь сайн явдал болов уу? муу явдал болов уу?

Friday, February 3, 2012

Загаснуудын зам дээрх үхэл (3 фото)

 
Ойрд жавар үлээсэн хүйтэн өдрүүд үргэлжилсээр хэзээ нэг хаврын урин дулаан орохыг хэн хүнгүй л хүлээж байгаа байх. Урин дулаан орохын цагтч монголын үзэсгэлэнт охид зэрэг цуврал маань хурдацтай ордог гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу? Та хэн нэгэн дотны хүмүүсийнхээ аль эсвэл өөрийнхөө зургаа манай аль нэг ангилалд тохирно гэж үзвэл ineemseglel_com@yahoo.com  майл руу илгээгээрэй. За ингээд мэдээндээ оръё. Атлантийн гэрэм загаснуудыг ачиж явсан том оврын авто машин зам дээр осолджээ. Үүний уршигаар маш олон тооны загас үхэлд хүрэхээс гадна, агаарт эвгүй үнэр багагүй тарааж байна. Ингээд энэхүү харамсалтай үйл явдлын 3 фотог сонирхцгооё.