About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Thursday, December 22, 2011

Хар зурагны ард №2 (2 фото)

Энэ өдрийн мэнд хүргэе. Хар зурагны ард цувралын 2 дахь дугаарыг та бүхэн цааш нь уншиж орон үзэцгээгээрэй. Энэ удаад тайлбар илүүдэх болов уу? Монгол фото зэрэг цувралд та зургаа илгээхийг хүсвэл ineemseglel_com@yahoo.com майл-р илгээгээрэй. Жил бүр л инээмсэглэл нэг нээгдэж, хаагдаж тогтвортой ажиллахгүй байсаар өдийг хүрчээ. Одооноос тогтвор суурьшилтай ажиллахыг уритал болгож хамгийн сонирхолтой мэдээллийг хүргэхийг зорино. Бидэнтэй цуг байдаг та бүхэндээ баярлалаа.

Sunday, December 18, 2011

Монголын дур булаам хосууд №1 (23 фото)

 
Оройн мэнд хүргэе найзуудаа. Та бүхэндээ ойрын хугацаанд хүргээгүй мартагдсан цуврал болох монголын дур булаам хосуудын 2 дахь дугаараа хүргэж байна. Манай залуус хосоороо байхдаа улам л дур булаам харагддагийг та дараах зургуудаас мэдрэх бизээ. Ойрдоо сэрүү ороод, зуны халуун аль хэдийнээ буурсан хэдий ч амьсгалахад таатай яг л даарах хүйтэнгүй халууцах халуунгүй сайхан өдрүүд болж өнгөрч байна. Дур булаам хосуудынхаа зургийг цуглуулахад багагүй цаг зав шаардаж байгаа тул нилээн зайтай орж байгааг ойлгоно уу. Мөн та бүхэн ineemseglel_com@yahoo.com хаягаар өөрсдийн зургаа илгээх боломжтой.

Монголын царайлаг залуус №1 (20 фото)

 
Сайн байцгаана уу? Оройн мэнд хүргэе. Өдөр бүрийг өнгөлөгөөр угтаж байна уу? Ойрд огтхон зав гарахгүй байсанч гэсэн цөөхөнч гэсэн монголын царайлаг залуус буюу охидын маань хамгийн дуртай цуврал фотоогийн анхны дугаараа та бүхэндээ хүргэж байна. Монголын үзэсгэлэнт охид цуврал удахгүй нийтлэгдэх тул залуус маань ч гэсэн удахгүй нүд хужирлах фото зургуудаас сонирхох болно. Эрэгтэй хүн дээр царайлаг үгүйг дүгнэхэд бидэнд маш хэцүү байсанч хэрэглэгчдээс ирсэн хэдэн зургуудийг эхний ээлжинд шүүлт хийхгүй л оруулж байгааг ойлгоорой. За ингээд охидын хайрыг булаам царайлаг залуусынхаа зургуудаас сонирхцгооё.

Элдэв зураг №1 [30 фото]

 
Зиак ойрд зөндөө л их цуврал нээж эхлэж байна даа. Ямар ч хамаагүй хөгжилтэй, гунигтай, содон зургууд хослож байдаг энэ тэндээс цуглуулсан Элдэв зураг цувралаа эхлүүлж байна. Та уг цувралаас сонирхолтой шийдэл бүхий санаа, аймшигтай зүйл, хөгжилтэй бүтээл ч юмуу юуг ч үзэж харж болох тул танд таалагдах нь гарцаагүй. Мөн бусад цуврал болон уг цувралд зургаа илгээхийг хүсвэл ineemseglel_com@yahoo.com- д хандана уу. Та зүгээр л нэг гэрийнхээ гадаа талбай, ширээн дээр байгаа зүйл, уйлж буй хүүхэд гэх мэтийн зураг дараад бидэнд илгээж болно шүү дээ. За ингээд шинэ цувралдаа орцгооё.

Хуучны шийдэлтэй өвөрмөц машинууд (8 фото)

 
Шинэ санаа бүхэн олны нүдийг гайхшруулдаг. Тиймдээ ч одоог хүртэл хүн төрөлхтөн маш хурдацтайгаар хөгжиж байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед хүч төрөн гарч буй техник дундаас хамгийн дэвшилттэй бүтээл бол яах аргагүй машин. Анх гарахдаа түлшээр ажилладаг, 4 дугуйтай, хүн суудаг гэсэн ойлголттой гарч ирж байсан бол одоо цагт төрөл бүрээрээ олон сайхан машины үйлдвэрүүд бий болж ёстой л нэг хүн болгоны гангараа болж хувирчээ. Харин олон төрлийн машинууд дундаас бидний өмнө нь харж байгаагүй өвөрмөж шийдэлтэй машинууд бий болсон боловч овор хэмжээ, үнэ өртөг гээд одоогийн нийгэмд хараахан тохирохгүй тул олонд хүрч чадаагүй ажээ. Магадгүй тэр үед эдгээр машинууд олонд дэмжигдсэн бол одоо бид бүгд эдгээр машинуудыг бариад явдаггүй юмаа гэхэд суугаад үзчихсэн байхыг үгүйсгэхгүй.

Хар зургийн ард №1 - Үсний ар талын стиль [2 фото]

 
За ингээд та бүхний минь дуртай хэсэг болох хар зурагны ард анхны дугаараа хүргэе. Энэ удаад та дээрх зургаас хараад гадарлаж байгаа байх. Залуус үргэлж шинийг эрхэмлэж тэрч бүү хэл гоо үзэсгэлэн үсэндээ нилээдгүй анхаарал тавьдаг болоод байгаашүү дээ. Яг юу хэлэх гээд байна бэ? гэвэл энэ залуугийн ар талын үсний шинэлэг санааг та бүхэн дэлгэрэнгүй руу орон үзэцгээнэ үү.

Saturday, December 17, 2011

Дэлхийн хамгийн том шоколад (13 фото)

 За та бүхэндээ бас нэг хамгийн хамгийнаас хүргэх гэж байгаадаа таатай байна. Өчигдөр Америкын Чикаго хотод «Worlds Finest Chocolate» компанийн санаагаар асар том хэмжээний шоколад хийн үзэсгэлэн болгожээ. Энэхүү шоколадын жин нь 5 кг гарантай бөгөөд өмнөх рекордыг эвдэж шинэ геннисийн амжилт эвдээд байна. Шоколадны урт нь 6,4 метр харин өндөр нь 91cm ажээ.Ингээд энэхүү шоколадны үзэсгэлэнгийн нээлтийн зургуудаас сонирхцгооё.

Monday, November 21, 2011

Туршлилтын мэдээ

Сайн байна? Инээмсэглэл.ком Blogger- хувилбарт тавтай морилно уу.