About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Saturday, March 31, 2012

Элсэлтийн ерөнхий шалгалт 5 сард эхэлнэ

Хавар болоод 11-р ангиа төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж, жилээс жилд оноогоороо өрсөлдөж томоохон сургуулиудад өрсөлдөцгөөдөг билээ. Тэгвэл энэ жилийн ЭЕШ өмнөх жилүүдээс нилээн эрт болохоор болсон байна. Учир нь энэ жилийн сонгуультай холбоотойгоос үүдэлтэй аж. Энэ мэдээ нь мэдээж ерөнхий шалгалт өгөх хүмүүст их хүндрэлтэй болж таарч байгаа юм. Харин албан ёсны сайт болох eec сайт одоогоор боловсролын яамны сайдын тушаалыг нийтлээгүй байна. Ингээд 5 сарын шалгалтын шинэ хувиараас хүргэе.

Топ 5 сургалтанд "Абсолют төв тэргүүлж байна"

Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? За тэгэхээр http://grandexpo.zindaa.mn/poll/index.php дараах сайтад олон нийтийн бүхий л салбарт олон олон байгуулгууд нэр дэвшиж санал асуулгад оролцож байна. Үүнд та бидний сайн мэдэх Абсолют төв нэр дэвшин топ 5 сургалтын салбарт амжилттай саналтай явж байна. Юуны түрүүнд тухайн сургалтын төвөө ямар зорилготойг нь тодорхойлох нь зөв болов уу?

Далайн мангаснууд (16 фото)

За та бүхэндээ энэ өдрийн мэнд.Ойрийн хэдэн хоног хоолой өвдөөд халуураад мэдээ нэмж чадсангүй та бүхнээсээ хүлцэл өчий.Хэдий тийм ч гэсэн би мэдээгээ цааш нь нийтэлсээр байх болно оо.Энэ удаад бидний амьдардаг дэлхий дээр та бидний мэддэггүй зөндөө олон нууц байдаг тэдний нэг нь далайн амьдрал.

Monday, March 26, 2012

Өнөөдрийн хөгжилтөй зургууд (5 фото)

Хөгжилтөй зураг буландаа хэдэн хөгжилтөй нэмлээ та бүхэн орж сонирхоорой. Содон бас сонирхолтой бүгдийг таньд.

Хар зурагны ард №5 (2 фото)

За ингээд та бүхний минь дуртай хэсэг болох хар зурагны ард №5 хүргэе. Сонин содон бүхнийг ардаа нууж өгдөг хар зурагны ард цуврал маань энэ удаад та бүхэнд бага ч гэсэн инээмсэглэл бэлэглэх болов уу? Юутайч тун удахгүй монгол фотог дэмжсэн цувралууд маань нийтлэгдэнэ гэдгийг мэдэгдэхэд таатай байна.

Sunday, March 25, 2012

2012 оны 1-р сарын хөгжилтөй ослууд (Видео)

За манай сайт та бүхэндээ өдөр бүр цаг тутамд хөгжилтэй содон сонирхолтой бүхнийг хшрэгдэг билээ энэ удаад би хөгжилтөй видео нэмхээр шийдсэн юм.

Гайхалтай хурмийн даашинз (5 фото)

Энэ мэдээг унших өдрийн мэнд хүргэе!.Та бүхэндээ дэлхийн сонин хачин зүйлсийн талаар манай сайт та бүхэнд өдөр болгон хүргэдэг билээ.Энэ удаад дэлхийн хамгийн содон бөгөөд хамгийн сонирхолтой хурмийн даашинзний фото зураг хүргэж байна.

Saturday, March 24, 2012

Мисс Бадамгэрэлийн зургуудаас (23 фото)

За тэгэхээр гадаад фото мэдээллийг түлхүү хүргэх зарчимаа бага багаар багасагаж монголынохх фото зургаас дэмжиж ажиллахыг зориж байгаа билээ. Тиймч учир энэ удаад "Miss Mongolia-2009" наадмын ялагч, Азийн модел агентлагийн багш, Мисс Х.Бадамгэрэлийн гоёмсог зурагнуудаас хамтдаа хүргэе. Модел хүнийг зөвхөн бие хаа, гоо төрхийг нь харахаас гадна фото зурган дээр гарах авъяас чадвар, фото зургийн студи зэргээр нь дүгнэж болох юм.

Нүцгэн инээд №3

За тэгэхээр оросын сувгууд дээр гардаг нүцгэн инээдийн шинэ дугаар гарчээ. Шинэ шинэлэг бүхэн хуучинаа дарж илүүтэй гарч ирдэг энэ хөгжилтэй нэвтрүүлгийн нэгээхэн хэсгийг үзэж сонирхоё. Орж үзээд нүцгэн инээдээр  инээмсэглэлийг мэдрээрэй. Дашрамд дуулгахад тун удахгүй монголын царайлаг залуус шинэ дугаар нийтлэгдэх гэж байгаа тул та бүхэн ineemseglel_com@yahoo.com майл хаяг руу амжиж зургаа илгээгээрэй.

Friday, March 23, 2012

Дэлхий дээрх модны хамгийн том агуулах (6 фото)

 
Дэлхийн хамгийн хамгийнаас энэ мэдээ арай содон юм болов уу? 2005 онд Gudrun гэх хуй салхи Дани, Шведийн нутгаар өнгөрөхдөө 1.3% ойг сүйтгэсэн аймшигт байгалийн гамшиг болжээ.Үүнээс үүдэлтэй 75000000 гаран мкуб сүйдсэн модыг Шведийн өмнөд хэсэгт цуглуулснаар хамгийн том хамгийн их зайг эзэлсэн модны цуглуулга бий болжээ. Түүний хэмжээ нь 2.5км урттай ба 13м өндөртэй ажээ.

12 настай ер бусын урт үст охин (2 фото)

 
Наташа Мораес де Андраде гэгч 12 настай Бразил охин өөрийн үсээ тайрахаар төлөвлөж байгаа ажээ. Үүнийхээ төлөө тэрээр 5.5 мянган доллар авахыг хүсч байгаагаа мэдэгджээ. Наташаагийн гэр бүл Рио-де-Жанейро хотын ядуу хороололд амьдардаг тул үсээ зарсан мөнгөөрөө гэр бүлийнхээ байшингийн засварт зарцуулах  төлөвлөгөөтэй байгаа юм. Нутгийхан охиныг Рапунцель гэж нэрэлдэг бөгөөд хүүхдүүд түүнийг дуудаж үсийг нь харахыг үргэлж хүсдэг байна.

Дэлхийн хамгийн тарган эмэгтэй (8 фото)

Жил бүр л дэлхийн хамгийн хамгийн өмнөх жилүүдийхээгээ ялан дийлж гарч ирж байдаг. Харин энэ удаад дэлхийн хамгийн тарган эмэгтэйн талаар танилцуулъя. 33 настай Сьюзен Эман 343кг жинтэй ба тэрээр дэлхийн бүх үеийн хамгийн тарган эмэгтэй болох өөрийн зорилгодоо хүрэхийг мөрөөддөг ажээ. Тиймээсч зорилгодоо хүрч байгаагийн том алхам нь энэ таргалалт юм. Нэг сонин нь тогооч нь болох хүн найз залуу нь бөгөөд 35 настай Паркер Кларк,  Сьюзений мөрөөдөлд зорилгод нь үргэлж дэм өгдөг ажээ.

Цаасаар хийсэн гайхамшигт шувуунууд (11 фото)

 
10 жилд байхад цаас, жигнэмэг зэргээр хэд хэдэн бүтээл хийлгэж байсан шиг санагдаж байна. Гэвч эдгээр зургуудын дэргэд нэг ширхэг хайчилбартай нь л тэнцэхүйц хөдөлмөршүү дээ. Цаасаар бүтээл хийх нь нилээн хөдөлмөр орсон үйл явц билээ.Учир нь цаасны хэврэг шинж чанараас шалтгаалдаг. Гэвч тэр хэцүү арга барил авъяас гарган яг л бодит юм шиг шувуу хийнэ гэдэг миний хувьд зүүдлээчгүй үзэгдэл. Харин Julie Wilkinson, Joyanne Horscroft зэрэг бүтээлчдийн хийсэн  цаасаар хийсэн бүтээл нь хосгүй үзэсгэлэнтэй, хорвоог уяраамаар болжээ.

Өөрчлөгдөж чадсан хүмүүс (27 фото)

Хэн нэгний төлөө, аль эсвэл зөвхөн өөрийнхөө төлөө өөртөө сэтгэл дундуур байдаг хүмүүс нин түрүүнд өөрчлөгдөхийг л илүүд үздэг байх. Тэр дундаа өөр хэн нэгний нөлөөгөөс үр дүн илүү сайтай болов уу? Учир нь хүнийг авч явдаг гол түлхүүр нь сэтгэл зүйн байдал. За гэхдээ төрөлхийн гоо үзэсгэлэн гэхээсээ илүүтэй хөдөлмөрөөр олсон гоо зүй бол яах аргагүй магтаан сайшаах зүйлийн нэг юм. Хэн нэгэн охиныг тарган гэж хэлсний төлөө тэр охин хэд хоног хоолоо хасч байгааг тухайн хэлсэн хүн анзаардаг бил үү? Гэвч аливаа зүйлд тууштай хандаж өөрчлөгдөж үнэхээр гайхахгүй байхын аргагүй байдлыг эдгээр охид бүсгүйчүүд хийж чаджээ.

Thursday, March 22, 2012

Идэх дур хүсэл бууруулагч хоолнууд (40 фото)

Хүн ер нь оройны 6 цагаас хойш хоол идэх хэрэггүй гэж эмч нар үздэг. Гэвч үүнийг даган мөрдөнө гэдэг монголын амьдралд дэндүү хэцүү. Нөхцөл, цагийн хувиарлалт гээд энэ бүгд бидний эрүүл мэндийг бага багаар хороодог. Харин яаж ийж байгаад 6-с өмнө биш юмаа гэхэд бүүр оройтуулахгүй байвал дээр болов уу? Өмнө нь идэх хүсэл хэзээч төрөхөөргүй хоол гэж оруулж байсан бол энэ удаад арай өөр хоолнуудаас сонирхуулъя. Учир нь гэвэл ийм зураг хараад бүүр ийм хоол дэргэдээс нь харсан хүний идэх дур хүсэл маш ихээр буурдаг тул зарим үед сайн талтай. Энэ хоол гэхэд хэцүүхэн өнгө үзэмжтэй идэш дунд манай урд хөршийн хийдэг олон олон хоол харагдаж байна.

Латин америкийн шоронгууд (15 фото)

Олон хүний зүрх сэтгэлд шар ус хуруулж, зарим нэгэнд нь ухаарал хайралж аль эсвэл бүүр хүмүүжлийг догодлолтой болгодог шорон гэгч сахилгын хатуу газрыг монголчууд бидний хувьд сонсохоосч жигшдэг. Альч газрын шорон дотоод тохижилт болоод сахилга бат дээрээ анхаардаггүй нь нэгэн бодлын хэрэг хийсэн хүмүүсийг нь өөрсдийг нь өөрсдөөр нь шийтгүүлэх дөхөм арга юм болов уу? Ямартайч гондурасын шоронд болсон гал түймэр мөн мексикийн шоронд үймээн зэрэг нь латин америкийн аймшигтай нөхцлийг бий болгосон ажээ. За тэгээд дараах зургуудаас энэ шоронгийн зургуудаас сонирхцгооё.

Хар зурагны ард №5 "Хамгийн уян хатан эмэгтэй" (2 фото)

За өдрийн мэнд хүргэе найзуудаа. Өдөр бүрийг инээмсэглэлтэй угтаж байна уу? Сүүлийн 2 хоног бага зэрэг завгүй байснаас үүдэлтэй мэдээлэл нэмээгүйд хүлцэл өчөөд нэгэн хөгжилтэй цувралын нэг болох хар зурагны ард фото зургаас оруулж байна. За тэгээд мэдээж энэ зураг нь хошин утга агуулдаг болохоор хамгийн уян хатан эмэгтэй гэхээр юу төсөөлөгдөж байна түүнийгээ бодоод дэлгэрэнгүй руу орж үзээрэй.

Monday, March 19, 2012

Явган хүний өвөрмөц зам (7 фото)

Gaëlle Villedary- компаний хэсэг уран бүтээлчид Jaujac гэдэг Францын нэгэн хотхонд явган хүний замыг өвөрмөц шийдэлтэй болгох үүднээс ойролцоогоор 500м урттай зүлгэн замыг тависан байна. Үүнд 3.5тн жинтэй 160 гаран боодол зүлэг хэрэглэсэн гэнэ. Төслийн зорилго нь бол байгальтай илүү зохицсон орчин үеийн суурин газрын хөгжлийн төлвийг харуулахыг зорисон ажээ.

Sunday, March 18, 2012

Бодит дүрслэлттэй ханын зургууд (50 фото)

За тэгэхээр уран зургын гайхамшигаас бид нилээдгүй сонирхож үзэж байсан байхаа. Тэгвэл энэ удаад арай өөр хэв маягын зураг сонирхох уу? Дээрх зургаас харахад тодорхой байгаа байх. Ханан дээр шохойгоор зурсан бодит юм шиг зурсан урлаг яг л 3D бүтээл шиг болж чаджээ. Олон хөгжилтэй гайхалтай бодоит юм шиг зургуудаас сонирхцгооё.

Фото зургын ер бусын гажилтууд (16 фото)

Эр цэргийн баярыг сайхан өнгөрүүлж байна уу? Ингээд баярын өдрийг тохиолдуулаад инээмсэглэл бэлэглэх фото зургуудаас хүргэе. Энэ нь юу гэвэл энгийн фото зургууд хэрхэн гажилт үүссэн гэдгээс сонирхцгооё. Гажилт гэхээр та юу гэж бодож байна? Яг тухайн агшинд хэрхэн шоглон эвлүүлэг хийж өөрчилсөн инээдтэй зургууд юм. Жишээлбэл эрэгтэй хүний биеийн хөл хэсэг нь эмэгтэй хүнийхийг эвлүүлсэн байх зэрэг. Үзээд багач гэсэн инээд мэдрэх болов уу?

Фото моделуудын үнэн дүр төрх (26 фото)

 
Олны танил фото моделууд үргэлжид үлгэр жишээ байж, олны анхаарлыг татаж атаархлыг нь төрүүлж чаддаг хүмүүс байдаг. Гэвч тэд бодит байдал дээрээ бидний л нэг адил энгийн хүмүүс. Хаа ч байхгүй үзэсгэлэн төгөлдөр охид зөвхөн монголд байдаг гэдэгтэй санал нэг болохын нэг жишээ энэ зурагнаас харагдах буй за. Дашрамд дуулгахад жинхэнэ үзэсгэлэн гоог харуулдаг монголын үзэсгэлэнт охид цувралын 3 дахь дугаар тун удахгүй нийтлэгдэх гэж байгаа тул ineemseglel_com@yahoo.com амжиж зургаа илгээгээрэй. Ингээд будаггүй ямарч засваргүй бодит дүр төрхөөрөө энэ үзэсгэлнт гэж нэрлэгддэг дур булаам бүсгүйчүүд яаж хувирдагийг харж авцгаая.

Нүцгэн инээд №2

За юуны цэргийн алба хаасан бүх эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе. Баяр гэдэг зүйлийг зөв утгаараа баярлаж, амарч мартагдашгүй сайхан дурсамжаар үдэж байхыг ерөөж энэ олон найр наадмыг монгол эх орон минь бэлэглээ бизээ. Ингээд та бүхэндээ ээлжит нүцгэн инээд цувралын 2 дахь дугаараа хүргэе. Оросын сувгуудаар багагүй явдаг энэ нэвтрүүлэгт нилээдгүй хэсэг нь дуртай байдаг байхаа. Энэ удаад ямар нүцгэн инээд хүлээж байгааг та дэлгэрэнгүй орж үзээрэй.

Saturday, March 17, 2012

Акулын силүүрийн зах зээл (12 фото)

Одоо цагт акулын силүүрээр олон сая хөрөнгийн бизнес эрхлэгчид олшроод байгаа ажээ. Энэ бизнес нь олон хүнд маш их хэмжээний мөнг авчирч байгаа боловч үнэндээ акулын төрлүүдэд устах аюул нүүрлүүлж байна. Силүүрийг авдаг хүмүүс нь акулыг амьд байхад нь тасдаж аван далайруу шиддэг харгис үйлдэл хийдэг гэнэ. Хятадын Пүки тосгонд жилд 4 мянган тонн акулын силүүрийг боловсоруулдаг 20 байгууллага байдаг. аж. 8 зуны туршид энэ 35 мянган хүнтэй Пүки тосгонд акулын махыг боловсоруулдаг нь гол үндсэн ажил нь байсан байна.

Дотуур хувцастай охидын шоу (10 фото)

Саяхан болсон цанын тэмцээний өмнө үзэгчдийн сонирхлыг татахын тулд хөгжөөн дэмжигчид охид дотуур хувцастайгаа жижиг хэмжээний загварын шоу бэлдэжээ. Ингэснээр үзэгчдийн анхаарлыг маш ихээр татаж олныг шуугиулжээ. Ингээд халуухан охидын гоёмсог зургуудаас үзэцгээе. Залуусын сонирхолд нийцэхүйц мэдээллийг содон байдлаар түгээдэг манай сайттай үргэлж хамт байгаарай!

Friday, March 16, 2012

Хар зурагны ард №4 "Подвалкан дээрх урлаг" (2 фото)

За ойрд ийм хөгжилтэй хар зурагны ард цувралаас оруулаагүй шиг санагдаж байна. Аливаа бүхний сонин хачинг нуудаг энэ хар зурагны ард юу байгааг та төсөөлж байна уу? Тиймч учир гайхшрал төрүүлмээр инээдтэй, хөгжилтэй дүр төрхийг агуулсан энэ залуугийн подвалкийг харъя. Монголд магадгүй ийм подвалк өмсөөд гадуур явбал олон хүний яриа болж тэрч бүү хэл жигшиж, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн зэрэг олон хүний хэл аманд өртөхвий.

Оросын гоо охидын тэмцээн 2012 (8 фото)

Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Салхи салхилан хүйтэн өмнөх өдрүүдээ бодвол бага зэрэг нэмэгдсэнч алхаад явахад сайхан өдөр байлаа. Манайхаар зочилж буй хүн бүрт хамгийн сонирхолтой гэх мэдээллийг шүүн тунгаан оруулахыг зоридог тул та бүхэн маань ч гэсэн сэтгэгдэлээ харамгүй үлдээж алдаа шүүмжээс хэлж болгоогоорой. За ингээд мэдээндээ оръё. Жил бүр зохион байгуулагддаг "Орос гоо охидын" тэмцээн энэ оных 3-сарын-14 өдрөөс эхэлсэн ажээ. Мэдээж гоо гэдэг үгэнд биеийн төгс байдал гээд олон зүйлийг шалгуур авч үзнэ. За тэгээд шалгаруултанд оролцох гэж буй охидын зургуудаас хүргэе.

Thursday, March 15, 2012

Японы бас нэгэн хэв маяг (9 фото)

Япон охидын нэгэн хэв маяг (style) болох лолита бол японд (бас дэлхийд) модонд орж байгаа эмэгтэй хүний хэв маяг ажээ. Лолита хүүхэлдэйнүүд дэлхийн модонд эрэлттэй хэрэгцээтэй ашиглагддаг. Охидын хүүхэлдэйн хэв маяг, гэм буруугүй дүр төрх эрчүүдийн анхаарлыг татдагаараа онцлогтой. Хүүхдийн урт оймс, үсэн дэх том бантик , даашинз гэх мэт нь тэднийг ухаан алдуулдам гэцгээдэг байна. Гэвч нэг талаараа хэв маяг боловч миний хувиас харахад дэндүү болхи, эмэгтэй хүний дүр төрхийг зөв зүйтэй харуулж чадаагүй юм шиг санагдлаа.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт газрууд (24 фото)

Эх орноороо бахархах сэтгэл аль ч үндэстэн улс оронд байдаг нь тодорхой. Харин тэр дундаас хамгийн хамгийнийг зөвхөн энэ зурагнуудад л тодруулж өгсөн болов уу? Хэдийгээр манай эх орны зураг багтаагүйч харь орны үзэсгэлэнт төгөлдөр газруудын сайхныг хараад ханамгүй. Зөвхөн байгалийн үзэсгэлэн төгөлдөрийг гайхан магтахаас гадна, энэхүү зургийг дарсан хүнийг сайшаах нь хамгийн түрүүнд байх ёстой. За ингээд дэлхий өнцөг булан бүрт орших сонирхолтой, гайхалтай, төгс төгөлдөр эмэгтэй хүний биетэй энэ тэнцүү орших байгальтай танилцъя.

Монголын дур булаам хосууд №2 (31 фото)

Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу найзуудаа. Ойрд хаврын урь ороод, цас мөс хайлаад сайхан өдрүүд угтаж байна. Үүнтэйч холбоотой манайхан монгол фотоог хурдацтай оруулж байх болно. Харин энэ удаад амалсан ёсоороо монголын дур булаам хосуудын 2 дахь дугаараа хүргэе. Магадгүй манайхаар өмнө байнгын зочилдог хүмүүс энэ зургуудаас үзэж байсан байхаа. Учир нь өмнөх зургаа сэргээн оруулсан юм. Дараа дараагийн цувралаас цоо шинэ зургууд тавигдах тул та бүхэн найзууддаа дараах зургуудыг тараагаарай. Ингээд монголын бахархал болсон залуусын фотог дэмжигч сайт инээмсэглэл.ком бид үргэлжид ажилласаар байх болно.

Wednesday, March 14, 2012

Сармагчингуудын сүм (32 фото)

 
Манай улс оронд сүм гэхээр зөвхөн нэг шашин дагнасан онцын сонин зүйлгүй хүний сонирхол татахуйц байж үнэндээ чаддаггүй юм шиг санагддаг. Мэдээж тэр бүрийг хийхэд бодож байгаагаасч их хөрөнгө мөнгө шаардах байх л даа. Харин энэ зургуудаас хараад үнэхээр шүтдэгч шүтдэггүйч очиж үзэхсэн гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрлөө. Таиландын Панг Нга таунаас урагшаагаа 10км зайд Ват Суван Куха сүм байдаг байна. Өөрөөр сармагчингийн сүм гэсэн нэрээрээ алдаршсан ажээ. Ингээд зурган ил тод байгаа тул бүгдээрээ сонирхцгооё.

Шарсан өндөгийг хачирлах арга (8 фото)

Өглөөний цайндаа хааяа нэг өндөгтэй талх, аль эсвэл шарсан чанасан өндөг идээд ажилдаа ороход яах аргагүй ажлын эрч хүч өндөр байдаг билээ. Уураг ихийг агуулдаг энэ өндөгийг бидний мэдэхгүй олон аргаар хачирлаж өглөөн зоогоо болгож болох зургуудаас хүргэе. Нэг л хэвийн цайгаар өглөөг угтдаг хүмүүсийн хувьд бол энэ аргууд үнэхээр үзээд ханахгүй арааны шүлс асгарам хачирласан өндөгнүүд их байгаа харагдана.

Илүүдэл цус гаргах эмчилгээний арга (15 фото)

Та бидний сайн мэдэх бумба тавих эмчилгээ нь азид нилээдгүй дэлгэрсэн эмчилгээ болно. Энэ үйл явц нь өвчнийг эдгээх, өргөн тархсан арга юм. Гэхдээ энэ зүгээр нэг бумба тавих аргаас арай өөр. Өвчин хуримтлагдсан газартаа зүсэлт хийдэг байна. Ингэснээр бохир цус гарч эхлэх үед бумба тавин бөөгнөрсөн цусыг сорж аван, биеийн эрүүл мэнд болон нурууны уян хатан байдлыг сайжруулдаг гэнэ. Нэмж хэлэхэд зүрх муутай хүн үзээд хэрэггүй гэж зөвлөх байна.

Tuesday, March 13, 2012

Египтийн агуу нууцууд (25 фото)

Египтийн эх соёлыг дурдаад байвал дуусашгүй их билээ. Бид бүхэн пирамид гэх дэлхийд нэртэй 7 гайхамшигаар нь л сайн мэдэх байх. Гэвч тэдний түүхэн дурсгалт барилга барималууд тоо томшгүй атлаа гайхаад ханамгүй ажээ. Ямар сайндаа л Египт яг тухайн үеийн хөгжлөөрөө тасралтгүй явсан бол одоо нийгэмд биднээс хэд дахин илүү хөгжилтэй улс орон байх ёстой гэцгээдэг. Тэгвэл яг одоо Египтийн онцлох гайхамшигт бүтээлүүдээс танилцуулъя.

Барилгын гайхамшигт төсөл (6 фото)

James Law Cybertecture Internation компани нь барилга барихдаа дэлхий нийтэд барилгын архитектурт шинэ санаа, төслийг нэвтрүүлдэгээрээ алдартай ажээ. Түүний хамгийн сүүлийн төсөл бол Энэтхэгийн фирмийн захиалгаар гүйцэтгэсэн Cybertecture Egg төсөл юм.  James Law Cybertecture Internation компанийн инженерүүдийн бодлоор бол орчин үеийн барилга-өндөг нь орчинтойгоо зохицдог олон давуу талтай. Үүнээс гадна энэ барилга нь Мумбаи хотын хамгийн өвөрмөц төрхтэй барилгуудын нэг болно.

Энэ хаврын тавилгын шинэ санаа (38 фото)

 
Амьдралаа өөрчлөх эсвэл сэтгэл санааны дарамтаас салахыг хүсвэл тавилгаа өөрчил гэдэг үг байдаг. Ялангуяа хавар ихэнхдээ ийм хүсэл төрдөг мянга мянган дизайнерууд өдөр бүр шинэ сонирхол төрхүйц тавилга, сав суулга болон бусад гэрийн эд зүйлсийг бодож олдог ажээ. Харин дизайнерын ашигтай болон хэрэглээний шийдлүүд нь гэрийг зөвхөн чимээд зогсохгүй тавтай байдлыг бүрэлдүүлдэг.  Шинэлэг санаануудаас жишээ татахад дээрх зурагнаас харахад тодорхой байх. Ингээд шинэ соргог санаануудаас сонирхцгооё.

Monday, March 12, 2012

Элдэв зураг №2 [50 фото]

 
Баяр баясал, гуниг зовлон, гайхшрал бүхнийг агуулдаг элдэв зураг цувралын ээлжит дугаар хүрч байна. Элдэв зургуудад энэ удаад хамгийн хөгжилтэй гэгдэх 50 фотог шилж оруулсан тул үзээд гарахад инээмсэглэлээс мэдрэх болов уу? Эдгээр зургууд нь нэг сэдэв агуулаагүйч эгзэгтэй агшинг яг л тэр агшинд инээдтэй хөгжилтэй болгож гаргасан байдаг билээ. Мөн бид дараа долоо хоногоос монголын элдэв зураг фото цувралыг шинээр эхлүүлнэ гэдгээ дуулгахад таатай байна.

Хар зурагны ард №3 Ажил дээрээ унтах арга (2 фото)

 
Элдэв сонин хачин нуугатан оршин нууцлагдмал зураг бол хар зурагны ард байдаг билээ. Энэ удаад ажил дээрээ хэрхэн унтаж болох талаар нэгэн хөгжилтэй зургаас хүргэе. Амралтын өдрүүдэд шоудаж, аль эсвэл амарсан шиг амарч чадаагүй нойрмог хүмүүсийн хувьд энэ бол хүний нүд хуурах арга юм. За ингээд юу байгааг дэлгэрэнгүй руу орж үзэцгээнэ үү. Дашрамд дуулгахад монголын дур булаам хосууд цуврал маань хэд хоногоос нийтлэгдэх гэж байгаа тул та бүхэн ineemseglel_com@yahoo.com амжиж зургаа илгээгээрэй!

Хирсний төлөөх дайн (17 фото)

 
Хуурай газрын аварга амьтадын нэг болох хирсний эвэр, уламжлалт анагаах ухаанд ашигладаг гэдгийг хүн бүр төдийлөн сайн мэдэхгүй. Аргагүй л сүрдмээр, сүрлэг том амьтны энэ бүдүүн урт эвэр хар зах дээр 360 мянган америк доллар хүрдэг гэнэ. Үүнээс үүдэлтэй 6 жилийн турш Зимбабвед, хориотой анчид 1000 гаран хирс устган агнажээ. Засаг захиргаа, хориотой анчидаас хирснүүдийг аврахын тулд өөрсдөө эврийг нь хөрөөдөж авж байгаа ажээ. Мэдээж засаг захиргааны зүгээс хийгдэж буй үйл ажиллагаа тул тэд эрүүл ахуйг сайн мөрддөг байна.

Монголын царайлаг залуус №2 (30 фото)

 
Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу найзуудаа? За ингээд охид бүсгүйчүүдийн маань хүсэн хүлээдэг хамгийн содон сонирхолтой цуврал бол яах аргагүй монголын царайлаг залуус билээ. Бидэнд ирсэн хэдэн зургуудаас нэгтгэн №2 болгон хүргэх гэж буйдаа таатай байна. Ирсэн зургууддаа багагүй шалгуур хийсэн тул та бүхэнд таалагдах байхаа. Дараагийн цувралыг аль болох удаахгүй оруулах тул та бүхэн ineemseglel_com@yahoo.com майлээр зургаа илгээнэ үү. Ингээд монголынхоо сайхан залуусын зургаас сонирхцгооё.

Sunday, March 11, 2012

Хүүдээ бэлэглэсэн тамын амьдрал (6 фото)

 
Их олон сонин зүйл дундаас үүнийг хамгийн ихээр онцлох болов уу. Тиймч учир энэ мэдээг харсан уншсан бүх хүмүүс цааш нь тараахыг мэдээний эхэндээ хүсье. Нөгөө нэг Хятадын Гуансигийн Вэй Юн гэх энэ залуу одоо 23 настай. Энэ залуу олон жилийн турш эцэг эхдээ захирагдан, жижигхэн торны цаана тэжээвэр амьтан шиг өнгөрөөдөг ажээ. Эцэг эх л юм хойно энэ гаж үйлдлээ хүүгийнхээ төлөө гэсэндээ гэж тайлбарлажээ. Энэ үйл явдал нь 1991 онд болсон явдлаас үүдэлтэй. Учир нь гэвэл Вэй Юн 2 настайдаа  гэрээ тойрон мөлхөж байхдаа буцалсан устай тогоог хөмрөн их хэмжээний түлэгдэл авсан байна. Тэгэхэд нь түүний эцэг хатуу арга хэмжээ авахаар шийдэн ийм модон торонд хийжээ.

Энэтхэгийн нийтийн байр (18 фото)

 
Энэтхэгийн хүн амын дийлэнх нь ядуу, аль эсвэл нөгөөх хэсэг нь дэндүү баян байдаг гэж бид киноноос хүртэл сонссон байх. Тэгвэл энэ удаад бас нэг сонин зургуудаас үзэцгээе. Энэ нь юу гэвэл Нью-Дели хотын  Жама масжид сүмээс холгүй авто машины зогсоол байдаг байна. Тэр зогсоол нь нин ядуу өлсөглөнгийн байдалд амьдардаг мянга мянган хүмүүсийн хорогдох гэр болдог гэнэ. Харин иймэрхүү задгай газрыг "гудамжны нийтийн байр" гэж нэрлэдэг ажээ Бас дээр нь тэнд амьдрахын тулд хөлс төлдөг онцлогтой. Энэ бол гайхаад байх зүйл биш гэдгийг нийгмийн хямрал л харуулна бизээ. 

Аалзны довтолгоо (8 фото)

 
Австралийн Шинэ өмнөд Уэльс мужид 150 жилд нэг тохиолдсон асар их хэмжээний үер болсон байна. Үүнтэй холбоотойгоос аалзны довтолгоо гэж нэрлэгдэх  олон мянган аалз нарын нүүдэл болсон ажээ. Учир нь гэвэл үерийн уснаас дайжиж өөрсдийн газрыг орхин ойролцоох хуурай газарлуу тэмүүлснээр хүмүүсийн амьдрах суурин газарт асар их аалзны тор болжээ. Ингээд дараах зургуудаас ам ангаймаар энэ их аалзны нүүдлээс сонирхоё!

Saturday, March 10, 2012

Далайн хүчтэний үхэл (4 фото)

Английн Линкольншир гүнлэгийн эрэг дээр 10,7метр урттай халимын нэг төрөл кашалот гэх энэ аварга том амьтан шидэгджээ. Хүмүүс үхсэн аварга амьтныг тойрон зургаа даруулах гэж байхад, зарим нэг нь үнэрнээс нь эвгүйрхэн дайжиж байгаа гэнэ. Тони Барджесс гэх биологич хүний үзэж байгаагаар бол энэхүү амьтан нь усан онгоцтой мөргөлдөн үхсэн гэж үзжээ. Мөн үхээд нилээд хэд хоносон учир, үүнийг харсан олон хүмүүсийн сэтгэлийг зовоогоод байна. Энд ажиллах баг, 30тн орчим жинтэй үхсэн амьтныг дараа долоо хоногоос элсэнд булах төлөвтэй байгаа ажээ.

Интернетээр танилцахын аюул (8 фото)

За сайн байцгаана уу? Өмнө нь хэд хэдэн нийтлэлүүдээр та дараах сэдэв агуулсан зүйлсийг уншиж байсан байхаа. Мууч сайнч зүйлийн тэргүүнд оршин манай урд хөрш болох муу нэртэй модон данстай Хятад улсын охид бүсгүйчүүдтэй онлайн харилцаанаас татгалзах нь зүйтэй. Учир нь тэд өөрсдийн зураг бус өөр зураг аль эсвэл дэндүү их гоо сайхны арга ашиглан интернетэд зургаа хуулан танилцдаг байна. Хөөрхөн төрөх албагүй, хүн бүр л хөөрхөн харагдахыг хичээх энэ зан чанар манай урд хөршид арай дэндээд байна уу даа....

Wednesday, March 7, 2012

Нүцгэн инээд №1

 
Сайн байцгаан уу? За ингээд өнөөдөр инээмсэглэл.ком домэйн бүрэн холбогдож албан ёсоор ажиллахаар боллоо. Маргааш буюу 3.8 олон улсын  эмэгтэйчүүдийн баяр байгаа. Үүнтэй холбоотой олон нийтийн амралтын өдөр болно. Вэб 9-с мэдээлэл болоод жижиг сажиг зүйлсээ цэгцэлнэ. За ингээд нүцгэн инээд цувралыг та бүхэн сайн мэдэх байх. Өмнөх бүх мэдээ байхгүй тул энэ удаад нүцгэн инээд цувралын хамгийн ахнхны дугаараа хүргэж байна. Мэдээж шууд үзэхээр.