About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Tuesday, January 31, 2012

Үзэсгэлэнт цасан барималын Фестиваль (6 фото)

 
Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө монголд мөсөн хотхон гэх зүйл хүүхэд залуусын чөлөөт цаг заваа өнгөрөөх газрын нэгээхэн хэсэг байсан юм болов уу? гэж би хувьдаа боддог. Харин санхүүгийн асуудал болсон уу? яасан? ямартайч сүүлийн хэдэн жил хотхон байтугай ганц хоёрч баримал харагдахаа байжээ. Залуусын цаг зав өнгөрөөх газар хомсоос үүдэлтэй архидан согтууралт их л байдаг байх. Тэр дундаа УБ хотын өвөл иймэрхүү цасан мөсөн хотхон байяа гэхэд өвлийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх хямд тарифтай үйлчилгээнүүд бий болбол гадны зургаас гайхаж суух нь арай л багасах болов уу даа.  За тэгээд Брекенриж дэх цасан барималын Фестивалиас сонирхцгооё.

Өвөрмөц будагдсан хад (8 фото)

 
Оройн мэнд хүргэе найзуудаа. За ингээд инээмсэглэл.ком нүүгээд хамгийн анхны мэдээгээ хүргэх гэж байгаадаа таатай байна. Автралийн газар нутагтай ойролцоохон орших Тасмани арал дээр нэгэн өвөрмөц хад байдаг ажээ. Байгалийн сайхан бүтцээрээ олныг гайхшруулдаг  багагүй газрууд байдагч тэдэн дундаас зүй ёсоор тодотгох газрын нэг бол яах аргагүй "Painted cliffs" хадан цохионууд юм. Ингэж будмал юм шиг харагдах болсон учир нь олон зуун жилийн турш далайн таталт түрэлтийн улмаас хадыг элэгдүүлэн ийм сонин бүтэцтэй болгосон байна.

Sunday, January 29, 2012

Инээмсэглэл.ком ШИНЭ!!!

http://1.bp.blogspot.com/-IKNlJcamJZc/TwWLIDRlSBI/AAAAAAAAATg/FFYOBDqLs_M/s1600/ineemseglel+logo.gif 
Сайн байцгаана уу? Ингээд та бүхэнтэйгээ удаан уулзалдаагүй Инээмсэглэл.ком вэб хуудас маань цоо шинэ өнгө төрхөөр та бүхнээ угтаж байгаадаа таатай байна. Юуны түрүүнд бид өмнө байсан банжиг.нээт сайтаас нүүсэн тул өмнөх бүх мэдээнүүд байхгүй шинээр шинэчлэгдсэн гэхэд болно. Одоогоор цөөхөн мэдээлэлтэй байгаа учир тун удахгүй бидний шинэ мэдээллүүд хурдацтай нэмэгдэнэ. Мөн одоо 1.29 байдлаар домэйн хаяг бүрэн холбогдоогүй байгаа тул линк болон зарим нэг алдаа дутагдал гарч магад. Гэвч тун удахгүй хаяг бүрэн холбогдож алдаа дутагдал гарахгүй байхаа гэж найдаж байна. Ямартайч найдвартай газар байрлаж байгаа учир тасалдах зэрэг алдаа гарахгүй гэхэд болно.

Sunday, January 22, 2012

Цэлмүүн - Хайр амлаач | HD 2011

http://2.bp.blogspot.com/-Ob5Im56_p7k/TxvtnTyqYcI/AAAAAAAAAkQ/V_p1iWMC5xs/s1600/tselmuun.JPG 
Тун удахгүй universe best songs 2012 эхлэх гэж байгаа билээ. Үзэгчдийн таашаалд нилээн нийцээд байгаа энэхүү нэвтрүүлгийн хамгийн анхны буюу 2009 оны ялагчаар одоогийн бидний сайн мэдэх Цэлмүүн тодорсон. Ер нь энэхүү нэвтрүүлгүүдээс гарч ирж байгаа он оны шилдэг оролцогчдийн алинтай нь ч харьцуулашгүй урлагт үнэнч байгаа гэдгийг нь нотлох баталгаа бол яах аргагүй энэхүү шинэ уран бүтээл нь юм. Хайр амлаач клипийг TJ entertaiment хийж гүйцэтгэжээ. Ингээд шинэхэн клипээ хүлээн авч үзэцгээе.
Хамтлаг, дуучин: Цэлмүүн
Дууны нэр: Хайр амлаач
Үргэлжлэх хугацаа: 3мин 51сек
Дэлгэцийн харьцаа: 1280x720
Хэмжээ: 29MB

Friday, January 20, 2012

Аска ft Далай - Яагаад | HD 2011

Одоогоос 2 жилийн өмнө Noname хамтлагийн дуучин Баагийтай хамтарч Өчигдөр гэх дуу гаргаад нилээдгүй хит болсон дахилтын гол баатар Далай олны танил болоод амжсан билээ  Харин энэ удаад Red хамтлагийн дуучин Аскатай хамтран 'Яагаад' хэмээх дууны шинэ клипийг нь хүргэе.
Хамтлаг, дуучин: Аска ft Далай 
Дууны нэр: Яагаад
Үргэлжлэх хугацаа: 3мин 08сек
Дэлгэцийн харьцаа: 1280x720
Хэмжээ: 36MB