About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Wednesday, April 18, 2012

100 кг хасхад (3 Фото)

Одоо үеийн нэгэн хэцүү өвчний нэг бол яахын аргагүй таргалалт юм. Бараг бүх эмэгтэйчүүд турхийг хүсэж янз бүрийн эм тариа хэрэглэдэг болсон. Харин энэхүү мэдээгээрээ би та бүхэнд 100 кг огцом хаяхад ямар байдалд орох талаар мэдээ орууллаа та нэг сонирхоод үзээрэй.

Saturday, April 14, 2012

Эртний ховор машин (4 фото)

Одоо ч машин гэдэг зүйл хүний хэрэглээ болж, зам хүртэл ачааллаа дийлэхээ болиждээ. Гэвч энэ машин гэдэг зүйлийн гарал угсаа нь яг ямархуу зүйл байсан гэж бодохоор одоогийн залуусын сонирхолд огтхонч нийцэхгүй болов уу? Тухайн үедээ гайхалтай зүйл байсан зүйл үеэ өнгөрөөхийн тэртээд хуучирч элэгдэж харин түүнээс дахин нэг зуун өнгөрөх цагт түүх болон буцаж үнэтэй эд олдвор болон хувирдаг байгалийн жамаар энэ машин олонд гайхагдаж байна. Анх 1917 онд зарагдаж тухайн үеийн залуусын шүлсийг гоожуулах нь холгүй байсан энэ машин нь эдүгээ 100 жилийн нүүрийг үзэхэд 5 жил үлдлээ. Цагт 20 миль хурдалдаг энэхүү машин америкийн нэгэн иргэний гражанд хадгалагддаг ажээ.

Эмэгтэй та яаж ч өөрчлөгдөж чадна (7 фото)

Өмнө нь манайх өөрчлөгдөж чадсан хүмүүс гээд хэдэн фото зургууд оруулж байсан байгаа. Түүн дээр ямар байсан хүмүүс яаж хэрхэн байгаагаасаа ондоо болж чаддагийг харуулсан. Түүнтэй адил дээрх бүсгүй нь ерөө ганцхан жилийн дотор өмнөхөөсөө яаж өөрчлөгсөн нь ил байна. Спортоор хичээллэхийн сацуу тэрч бүү хэл одоогоор фото модел болж амжижээ. Та өөртөө итгэлтэй дайчин тууштай байж чадсанаар өөрийн хүссэн бие, төрхөнд очиж чадна.

Наранд биеэ шарах үеийн дотуур хувцасны нөлөө (23 фото)

Хавар дундаа ороод зун цаг ирэхэд холгүй хугацаа үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор цэвэр агаарт гарах голын эрэг дээр очих зэрэг амралтууд, ихсэх нь тодорхой. Мэдээж дулаан цагыг ашиглаж л биеэ шарах нь арисаа хөрсжүүлэх нэг ёсны эмчилгээний зөв хэлбэр билээ. Харин энэ үед хүн дотуур хувцаснаасаа бусад хувцсаа л тайлдаг. Ингэж шарснаар дараа нь тод мэдэгдэхүйц арисны судал үүсэх нь элбэг. Магадгүй энэ охид бүсгүйчүүдийн хувьд эвгүй санагдахуйц байх. Учир нь эмэгтэй хүний гоо сайханд жаахан тиймээр нөлөөлөхүйц бизээ. Ингээд дараах зургуудаас охидын дотуур хувцас наран шарлаганд хэрхэн нөлөөлснийг сонирхцгооё.

Зэрлэг амьтадын тулаан (10 фото)

Өдрийн мэнд хүргэе найзуудаа. Өнөөдрийн содон бас сонирхолтой мэдээллийн дээжээсээ хүргэе. Юу гэвэл бидний төсөөлөөчгүй тулаан зэрлэг амьтад дунд болж өнгөрдөг байна. Зөвхөн махчин амьтад, өвсөн тэжээлтнээр хооллодог гэсэн ойлголт нэг талаас харвал өрөөсгөл ойлголт юм. Жишээ нь махчин амьтад хоорондоо тэмцэлдэх, тэрч бүү хэл өвсөн тэжээлтнүүд хүртэл амь тэмцэх явцдаа махчин амьтадыг гэмтээх үзэгдэл олонтой байдаг байна. Ингээд энэ тэмцэлдээний сонирхолтой зургуудаас үзэцгээе.

Friday, April 13, 2012

Амьд хүүхэлдэй (10 Фото)

Яг л хүүхэлдэй шиг харагдах зорилготой энэ шинэ хэв маяг олон улсад маш эрчимтэй тархаж байна. Ийм стильтэй нэг охиныг анх амьд барби ч гэж байсан харин энэ нь гэнэт стиль болжээ.

12 Эртэй зэрэг болзоо тогтоох (2 фото)


За ойрд зав муутайхан байна гэхдээ зав гаргаад хэдэн мэдээ хаяа хаяа хийж байна Цэнгэг маань ч гэсэн зав муутайхан л байх шиг байна юу ч гэсэн энэ нэг хөгжилтөй зураг орууллаа

Thursday, April 12, 2012

Хүүхэлдэйн гоо үзэсгэлэн (20 фото)

Яг л хүүхэлдэй шиг харагдах зорилготой энэ шинэ хэв маяг нь олон улс оронд дэлгэрээд байгаа ажээ. Тэр дундаа азийн орнуудад энэ хэв маяг дэндүү ихээр шуугиулж байгаа. Гэнэн итгэмтгий дүр төрхийг нүд царайгаараа, эмэгтэй хүний гоо зүйгээр илэрхийлэхээс гадна хажуугаар нь энэ өөрөө гоо сайхны төрөл болжээ. Яг юу гэх гээд байна бэ? гэхээр 21-р зуунд хүний зан араншин, дотоод мөн чанарыг нүүрний гоо үзэсгэлэн дээр ил гаргаж чаддаг болсон байна.

Хятад охидын хагас цэрэгжилтийн бэлтгэл (11 фото)

 
Жил бүрийн цэрэг татлага, цэрэгжилтийн бэлтгэл цэрэгтэй холбоотой бүхнийг бодоход зөвхөн эрчүүд л бодогддог билээ. Тэгвэл энэ удаад хятад охидын хагас цэрэгжилтийн бэлгтгэлээс сонирхуулъя. Гэхдээ энэ нь хугацаат цэргийн алба биш зөвхөн биеэ хамгаалах байдалд суралцахад хагас цэрэгжилтийн улирлын чанартай бэлтгэл юм. Үүнд охид бүсгүйчүүд сонирхлоороо хамрагддаг бөгөөд, эмэгтэй хүнд ахдах бэлтгэлүүд багагүй харагдлаа.

Биен дээрх урлаг (6 фото)

Биен дээрх урлаг гэдэг нэг ёсны уран зураг, загвар зохион бүтээгчээс дутахгүй ур чадвар шаарддаг нь энэ зургаас харахад ил байна. Магадгүй энэхүү урлаг хүчээ авч төрөх юм бол аагим халуун зуны өдөр тэр дундаа охид, бүсгүйчүүд ингээд явах нь ардчилсан нийгмийн нэг хэлбэр юм болов уу? Нэг ёсны гоо үзэсгэлэн болоод урлагийн мэдрэмжийг шууд утгаар ил тод харуулж буй явдал юм. Ингээд энэ бүсгүйн биен дээрх урлагаас сонирхцгооё.

Wednesday, April 11, 2012

Хар зурагны ард №6 "Ууртай нохой" (2 фото)

Оройн мэнд хүргэе найзуудаа. Ойрд уулзсангүй. Хувийн ажлаас тун завгүй байсандаа хүлцэл өчөөд та бүхнийхээ дуртай нэгэн цуврал болох хар зурагны ард фото зургийн 6дахь дугаараа хүргэе. Анхандаа би хүртэл энэ зургыг хараад багагүй инээлээ. Танд ч гэсэн инээмсэглэл бэлэглэх болов уу? Юу гэдгийг нь таах гэж оролдвол энэ хар зурагны ард ууртай нохой байгаа. Чухам яг ямар зүс царай таныг угтах бол?

Wednesday, April 4, 2012

Бяцхан урлаг (22 фото)

Та бидний мэдэх багж зэвсгээр бяцхан ч гэлээ агуу том бүтээл хийжээ.Энэ бүтээлүүдийг хийхэд Боолт, хадаас гэх мэтийн жижиг зүйлс оржээ. 

Sunday, April 1, 2012

Гэрээ нураалгасан азгүй эмэгтэй (5 фото)

3 сарын 21нд Хуан Суфан гэх хятад эмэгтэй гэртээ харих зам нь магадгүй амьдралыхан хамгийн бүрхэг агшин байсан байх. Энэ үед тэрээр, амралтын өдрүүдээр хүнс цуглуулах, гэр орноо цэвэрлэх гэх мэт эмэгтэй хүний боддог л зүйлийг бодож харьж явсан гэнэ. Гуадун мужын Гуанчжоу хотын ойролцоох Янцзы тосгоны энэ эмэгтэй ажлаасаа тараад харихдаа гэрээ олсоргүй байна. Учир нь барилгачид буулгах төлөвлөгөөнд ороогүй байшинг андууран, бүдүүлэг алдаа гарган бүх л бүтэн хүний амьдралыг сүйтгэжээ.

Гэрийн тэжээвэр одой усны үхэр (6 фото)

Өмнөд Африкийн дархан цаазтай газар ердөө 6 өдрийн өмнө төрсөн одой усны үхрийн тугалыг Гарри хэмээн нэрэлжээ. Түүний эх Хильда зулзагаа амжилттай төрүүлсэн боловч төрөлтийн дараа түүнд ямарч анхаарал хандуулахгүй, нэг үгээр хэлбэл эхийн шинж чанар нь илрэхгүй байгаа аж. Тиймээс түүнийг гэрийн тэжээвэр болгож өсгөж байгаа юм. Одой усны үхэр байгаль дээр улам ховор тохиолдох болоод байгаа юм. Олон улсын байгаль хамгаалалын 1993 оны холбооны үнэлгээгээр жижиг усны үхрийн тоо 3000-с хэтрэхгүй гэж үзжээ. Одоо бол үүнээсч цөөрсөн нь тодорхой.

Цагдаа ч гэсэн хүн! (Видео)

Ард түмний төлөө энхийн манаанд зогсож байгаа цагдаа нараа хүндэлцгээе. Тэд нар чинь бидэнтэй л адилхан хүн. Ар гэрийнхаа төлөө ажиллаж хоолоо залгуулдаг тэднийг ингэнэ гэдэг арай л хэтэрч байна.

.Com .Net Domain үнэгүй авах (Фото)

За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад би .Com .Net Domain үнэгүй авах бяцхан заль зааж өгөе. Гэхдээ яг 100% биш зөвхөн 1 жил л үнэгүй.