About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Sunday, March 11, 2012

Хүүдээ бэлэглэсэн тамын амьдрал (6 фото)

 
Их олон сонин зүйл дундаас үүнийг хамгийн ихээр онцлох болов уу. Тиймч учир энэ мэдээг харсан уншсан бүх хүмүүс цааш нь тараахыг мэдээний эхэндээ хүсье. Нөгөө нэг Хятадын Гуансигийн Вэй Юн гэх энэ залуу одоо 23 настай. Энэ залуу олон жилийн турш эцэг эхдээ захирагдан, жижигхэн торны цаана тэжээвэр амьтан шиг өнгөрөөдөг ажээ. Эцэг эх л юм хойно энэ гаж үйлдлээ хүүгийнхээ төлөө гэсэндээ гэж тайлбарлажээ. Энэ үйл явдал нь 1991 онд болсон явдлаас үүдэлтэй. Учир нь гэвэл Вэй Юн 2 настайдаа  гэрээ тойрон мөлхөж байхдаа буцалсан устай тогоог хөмрөн их хэмжээний түлэгдэл авсан байна. Тэгэхэд нь түүний эцэг хатуу арга хэмжээ авахаар шийдэн ийм модон торонд хийжээ.

Вэй Юн энэ олон жилийн турш амьдрахдаа нийгмээс бүрэн тусгаарлагдаж, үүний уршигаар хүнтэй яриж, үсэг бичиг мэдэхгүй тэрч бүү хэл эцэг эхтэйгээч сайн яриж чаддаггүй ба хэл ярианы хөгжил муутай байгаа ажээ. Эх нь ажил ихтэй байдаг учир хааяа л хүүгээ торноос нь гарган биеийг нь угаадаг байна. Үнэхээр л Хятадын хууль чанга байдаг бол энэ харгис гаж үйлдлийг хийж буй эцэг эх 2 хариуцлагаа үүрэх цаг хаяанд иржээ. Саяхнаас Хятадын удирдлагууд Вэй Юний хэргийг анхааралдаа авахаар болжээ.

No comments:

Post a Comment

Та өөрийн Facebook Account-раа нэвтрэн сэтгэгдэл үлдээх боломжтой. Мөн Post to Facebook-сонголтыг идэвхжүүлэхийг зөвлөе!