About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Sunday, January 29, 2012

Инээмсэглэл.ком ШИНЭ!!!

http://1.bp.blogspot.com/-IKNlJcamJZc/TwWLIDRlSBI/AAAAAAAAATg/FFYOBDqLs_M/s1600/ineemseglel+logo.gif 
Сайн байцгаана уу? Ингээд та бүхэнтэйгээ удаан уулзалдаагүй Инээмсэглэл.ком вэб хуудас маань цоо шинэ өнгө төрхөөр та бүхнээ угтаж байгаадаа таатай байна. Юуны түрүүнд бид өмнө байсан банжиг.нээт сайтаас нүүсэн тул өмнөх бүх мэдээнүүд байхгүй шинээр шинэчлэгдсэн гэхэд болно. Одоогоор цөөхөн мэдээлэлтэй байгаа учир тун удахгүй бидний шинэ мэдээллүүд хурдацтай нэмэгдэнэ. Мөн одоо 1.29 байдлаар домэйн хаяг бүрэн холбогдоогүй байгаа тул линк болон зарим нэг алдаа дутагдал гарч магад. Гэвч тун удахгүй хаяг бүрэн холбогдож алдаа дутагдал гарахгүй байхаа гэж найдаж байна. Ямартайч найдвартай газар байрлаж байгаа учир тасалдах зэрэг алдаа гарахгүй гэхэд болно.
Шинэ вэб хуудсаа энгийн байдлаар хийсэн бөгөөд яваа яваандаа портал хэлбэрээр хийх төлөвтэй байгаа. Ингээд шинээр өөрчлөгдөж шинэчилсэн зүйлээс товч дурдая.
Фото мэдээлэл - Энэ мэдээж та бүхний сайн мэдэх гадаад дотоодын фото мэдээлэл сонин хачинг агуулсан үндсэн вэб хуудас бөгөөд, үүнд видео клипийг багтааж өгсөн байгаа. Мэдээж яваа яваандаа тус бүрчлэн ангилж арай өөр загвар хийгдэх болно. Эхний ээлжинд энэ загвар мэдээг шууд үзэхэд хамгийн хялбар гэсэн үүднээс суулгалаа.
Дууны булан: Энэ нь монгол болон гадаад дууг шууд сонсох болон татахаар хүргэх ба өмнөхөөсөө шинэчлэгдсэн зүйл гэвэл вэбийн загвар болоод 7 хоногийн Chart 10 зэргийг тодруулж өгдөг болсон байгаа. Мөн дуу хайхад маш хялбар болсон. Бага багаар дууны хэсгийг илүү боловсронгуй болгож шинэчлэх төлөвтэй байна. 
Флеш тоглоом : За тэгээд зав зайндаа хийх хамгийн зөв сонголт бол жижигхэн флеш тоглоомууд байх. Хамгийн их тоглосон тоглоом болон ангилал, санамж заавар зэрэг бүгд багтсан. Тоглох хэсгийг тусд нь хуудасд хийж өгсөн тул гацалт гарахгүй гэж найдаж байна. Харин явцдаа зөвхөн флеш тоглоомч гэлтгүй зугаа хэсэг буюу онигоо, сонжоо зэрэг бүгдийг агуулсан хуудас болгон өөрчлөх төлөвтэй байгаа. 
Радио чат: Зарим сайтуудад хараад байхад чат тусдаа байдаг. Зөвхөн чатлаад хажуугаар нь заавал pc- ээ ухаж дуу сонсохын оронд хурдан серверээс шууд шинэхэн дуунуудаас хүлээн авч сонсонгоо чатлах боломжийг энэ вэб хуудсанд агуулж өгсөн. Чатны хувьд хараахан төгс хувилбар биш гэж бодож байна. Яваандаа чат болон хэв загварын хувьд хэрэглэгчдийг хүсвэл шинэчлэх боломжтой.
Хэлэлцүүлэг: Энэ бол мэдээж форум. Форум гэдгийг тодорхой хэмжээнд манайхан мэддэг болсон байхаа. Вэбийн админы зүгээс ангилалыг хийж өгөх ба тэр ангилалд дотор хэн дуртай бүртгүүлсэн гишүүн сэдвээ үүсгэх боломжтой. Магадгүй уулзаад ярилцах яриа, бусадтай санал бодлоо хуваалцах хамгийн зөв алхам бол онлайн хэлэлцүүлэг юм болов уу? гэж би хувьдаа боддог. 
Боловсрол: Энэхүү буланд боловсролтой холбоотой мэдээллүүд агуулагдах болно. Мэдээж e-Сургалт буюу онлайн хичээлийн уян хатан програм монголд хэрэгжих хараахан болоогүй бөгөөд боломжгүй гэж ихэнх нь үздэг. Тийм учир зүгээр хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг товчхонд нь хүргэнэ. ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургуулийн зүгээс гаргаж буй оюутнуудын санаачлага энд бичигдэх болно. Зөвхөн оюутанч гэлтгүй 11 жилийхэнд зориулсан хэрэгцээт мэдээлэл лекцийг заавал сургуульд нь очиж биш хэн дуртай админ эрх авсан оюутан онлайнаар зөв тодорхой тайлбарлаж болох юм. 

Ингээд эцэст нь хэлэхэд салбар вэбүүд бүгд эхэлж байгаа учир алдаа дутагдал багагүй байгаад хүлцэл өчие. Мэдээ бүрт facebook like суулгахаас гадна вэбийн twitter хуудастай болсон байгаа. Санал хүсэлт алдаа дутагдлаа доорх сэтгэгдэл дээр харамгүй үлдээхийг хүсье.

3 comments:

Та өөрийн Facebook Account-раа нэвтрэн сэтгэгдэл үлдээх боломжтой. Мөн Post to Facebook-сонголтыг идэвхжүүлэхийг зөвлөе!