About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!
Showing posts with label Хөгжилтэй зураг. Show all posts
Showing posts with label Хөгжилтэй зураг. Show all posts

Monday, March 26, 2012

Өнөөдрийн хөгжилтөй зургууд (5 фото)

Хөгжилтөй зураг буландаа хэдэн хөгжилтөй нэмлээ та бүхэн орж сонирхоорой. Содон бас сонирхолтой бүгдийг таньд.

Friday, March 23, 2012

Өөрчлөгдөж чадсан хүмүүс (27 фото)

Хэн нэгний төлөө, аль эсвэл зөвхөн өөрийнхөө төлөө өөртөө сэтгэл дундуур байдаг хүмүүс нин түрүүнд өөрчлөгдөхийг л илүүд үздэг байх. Тэр дундаа өөр хэн нэгний нөлөөгөөс үр дүн илүү сайтай болов уу? Учир нь хүнийг авч явдаг гол түлхүүр нь сэтгэл зүйн байдал. За гэхдээ төрөлхийн гоо үзэсгэлэн гэхээсээ илүүтэй хөдөлмөрөөр олсон гоо зүй бол яах аргагүй магтаан сайшаах зүйлийн нэг юм. Хэн нэгэн охиныг тарган гэж хэлсний төлөө тэр охин хэд хоног хоолоо хасч байгааг тухайн хэлсэн хүн анзаардаг бил үү? Гэвч аливаа зүйлд тууштай хандаж өөрчлөгдөж үнэхээр гайхахгүй байхын аргагүй байдлыг эдгээр охид бүсгүйчүүд хийж чаджээ.

Sunday, March 18, 2012

Бодит дүрслэлттэй ханын зургууд (50 фото)

За тэгэхээр уран зургын гайхамшигаас бид нилээдгүй сонирхож үзэж байсан байхаа. Тэгвэл энэ удаад арай өөр хэв маягын зураг сонирхох уу? Дээрх зургаас харахад тодорхой байгаа байх. Ханан дээр шохойгоор зурсан бодит юм шиг зурсан урлаг яг л 3D бүтээл шиг болж чаджээ. Олон хөгжилтэй гайхалтай бодоит юм шиг зургуудаас сонирхцгооё.

Фото зургын ер бусын гажилтууд (16 фото)

Эр цэргийн баярыг сайхан өнгөрүүлж байна уу? Ингээд баярын өдрийг тохиолдуулаад инээмсэглэл бэлэглэх фото зургуудаас хүргэе. Энэ нь юу гэвэл энгийн фото зургууд хэрхэн гажилт үүссэн гэдгээс сонирхцгооё. Гажилт гэхээр та юу гэж бодож байна? Яг тухайн агшинд хэрхэн шоглон эвлүүлэг хийж өөрчилсөн инээдтэй зургууд юм. Жишээлбэл эрэгтэй хүний биеийн хөл хэсэг нь эмэгтэй хүнийхийг эвлүүлсэн байх зэрэг. Үзээд багач гэсэн инээд мэдрэх болов уу?

Фото моделуудын үнэн дүр төрх (26 фото)

 
Олны танил фото моделууд үргэлжид үлгэр жишээ байж, олны анхаарлыг татаж атаархлыг нь төрүүлж чаддаг хүмүүс байдаг. Гэвч тэд бодит байдал дээрээ бидний л нэг адил энгийн хүмүүс. Хаа ч байхгүй үзэсгэлэн төгөлдөр охид зөвхөн монголд байдаг гэдэгтэй санал нэг болохын нэг жишээ энэ зурагнаас харагдах буй за. Дашрамд дуулгахад жинхэнэ үзэсгэлэн гоог харуулдаг монголын үзэсгэлэнт охид цувралын 3 дахь дугаар тун удахгүй нийтлэгдэх гэж байгаа тул ineemseglel_com@yahoo.com амжиж зургаа илгээгээрэй. Ингээд будаггүй ямарч засваргүй бодит дүр төрхөөрөө энэ үзэсгэлнт гэж нэрлэгддэг дур булаам бүсгүйчүүд яаж хувирдагийг харж авцгаая.

Saturday, March 17, 2012

Дотуур хувцастай охидын шоу (10 фото)

Саяхан болсон цанын тэмцээний өмнө үзэгчдийн сонирхлыг татахын тулд хөгжөөн дэмжигчид охид дотуур хувцастайгаа жижиг хэмжээний загварын шоу бэлдэжээ. Ингэснээр үзэгчдийн анхаарлыг маш ихээр татаж олныг шуугиулжээ. Ингээд халуухан охидын гоёмсог зургуудаас үзэцгээе. Залуусын сонирхолд нийцэхүйц мэдээллийг содон байдлаар түгээдэг манай сайттай үргэлж хамт байгаарай!

Wednesday, March 14, 2012

Шарсан өндөгийг хачирлах арга (8 фото)

Өглөөний цайндаа хааяа нэг өндөгтэй талх, аль эсвэл шарсан чанасан өндөг идээд ажилдаа ороход яах аргагүй ажлын эрч хүч өндөр байдаг билээ. Уураг ихийг агуулдаг энэ өндөгийг бидний мэдэхгүй олон аргаар хачирлаж өглөөн зоогоо болгож болох зургуудаас хүргэе. Нэг л хэвийн цайгаар өглөөг угтдаг хүмүүсийн хувьд бол энэ аргууд үнэхээр үзээд ханахгүй арааны шүлс асгарам хачирласан өндөгнүүд их байгаа харагдана.

Tuesday, March 13, 2012

Энэ хаврын тавилгын шинэ санаа (38 фото)

 
Амьдралаа өөрчлөх эсвэл сэтгэл санааны дарамтаас салахыг хүсвэл тавилгаа өөрчил гэдэг үг байдаг. Ялангуяа хавар ихэнхдээ ийм хүсэл төрдөг мянга мянган дизайнерууд өдөр бүр шинэ сонирхол төрхүйц тавилга, сав суулга болон бусад гэрийн эд зүйлсийг бодож олдог ажээ. Харин дизайнерын ашигтай болон хэрэглээний шийдлүүд нь гэрийг зөвхөн чимээд зогсохгүй тавтай байдлыг бүрэлдүүлдэг.  Шинэлэг санаануудаас жишээ татахад дээрх зурагнаас харахад тодорхой байх. Ингээд шинэ соргог санаануудаас сонирхцгооё.

Monday, March 12, 2012

Элдэв зураг №2 [50 фото]

 
Баяр баясал, гуниг зовлон, гайхшрал бүхнийг агуулдаг элдэв зураг цувралын ээлжит дугаар хүрч байна. Элдэв зургуудад энэ удаад хамгийн хөгжилтэй гэгдэх 50 фотог шилж оруулсан тул үзээд гарахад инээмсэглэлээс мэдрэх болов уу? Эдгээр зургууд нь нэг сэдэв агуулаагүйч эгзэгтэй агшинг яг л тэр агшинд инээдтэй хөгжилтэй болгож гаргасан байдаг билээ. Мөн бид дараа долоо хоногоос монголын элдэв зураг фото цувралыг шинээр эхлүүлнэ гэдгээ дуулгахад таатай байна.

Хар зурагны ард №3 Ажил дээрээ унтах арга (2 фото)

 
Элдэв сонин хачин нуугатан оршин нууцлагдмал зураг бол хар зурагны ард байдаг билээ. Энэ удаад ажил дээрээ хэрхэн унтаж болох талаар нэгэн хөгжилтэй зургаас хүргэе. Амралтын өдрүүдэд шоудаж, аль эсвэл амарсан шиг амарч чадаагүй нойрмог хүмүүсийн хувьд энэ бол хүний нүд хуурах арга юм. За ингээд юу байгааг дэлгэрэнгүй руу орж үзэцгээнэ үү. Дашрамд дуулгахад монголын дур булаам хосууд цуврал маань хэд хоногоос нийтлэгдэх гэж байгаа тул та бүхэн ineemseglel_com@yahoo.com амжиж зургаа илгээгээрэй!