
Наташа Мораес де Андраде гэгч 12 настай Бразил охин өөрийн үсээ тайрахаар төлөвлөж байгаа ажээ. Үүнийхээ төлөө тэрээр 5.5 мянган доллар авахыг хүсч байгаагаа мэдэгджээ. Наташаагийн гэр бүл Рио-де-Жанейро хотын ядуу хороололд амьдардаг тул үсээ зарсан мөнгөөрөө гэр бүлийнхээ байшингийн засварт зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Нутгийхан охиныг Рапунцель гэж нэрэлдэг бөгөөд хүүхдүүд түүнийг дуудаж үсийг нь харахыг үргэлж хүсдэг байна.
Охин толгойгоо угаахын тулд 4 цаг зарцуулдаг ба нэг савтай шампунийг долоо хоногт л дуусгадаг. Харин үсээ самнахын тулд цаг 30 минут зарцуулдаг байна. Тиймч учир гэрийхэн эь түүнийг үснээсээ салахыг ятгажээ. Учир нь тэд жилдээ л 600 долларыг зөвхөн үсэнд зарцуулдаг нь бага орлоготой гэр бүлийн хувьд хэтэрхий их мөнгө юм.
No comments:
Post a Comment
Та өөрийн Facebook Account-раа нэвтрэн сэтгэгдэл үлдээх боломжтой. Мөн Post to Facebook-сонголтыг идэвхжүүлэхийг зөвлөе!